Monday, March 3, 2014

Монгол, Солонгос, Японы ногоон намууд цөмийн аюулгүй нийгмийн төлөөх оновчтой шинэчлэлтийн тунхаг бичигт нэгдлээ

Цөмийн эрчим хүчний аюул дэлхий дахины хүрээлэн буй орчин, ардчилалд заналхийлж байна. Цөөн хэдэн эрдэмтэд болон хүнд үйлдвэр эрхлэгчид, мөн зарим орны засгийн газар ардчилал, шударга ёсыг уландаа гишгэж, хүн ардын санал, хүсэл шаардлагыг үл харгалзан байж их хэмжээний хөрөнгө мөнгө оруулан, цөмийн энергийн салбарыг байгаль орчин, хүн төрөлхтөнд асар их хэмжээний хор уршиг тарин байж босгон сүүлийн хагас зуун жилд удаа дараа цөмийн осол гаргаж байна. Байгалийн гамшгаас үүдэлтэй Япон улсын Фукушима хотод 2011.03.11-ний өдөр болсон цөмийн цахилгаан станцын сүйрэл нь Ази тивд хэрхэн нөлөөлж буйг харгалзан үзэж цөмийн эрчим хүчийг даян дэлхий нийтээрээ бууруулах чиглэл барьж эрчим хүчний өөр эх үүсвэрийг хэрэглэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

Ази тивийн зүүн хойд бүс нутгийн хувьд:
Японы ард түмний 80 хувь нь цөмийн эрчим хүч хэрэглэхээс татгалзах, мөн түүнийг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг экспортлохгүй байх саналыг дэмжсэн болно. Мөн Бүгд Найрамдах Солонгос улсын засгийн газрын бодлогоор томоохон компаниуд цөмийн цахилгаан станцын иж бүрэн үйлдвэр болон тоног төхөөрөмж экспортлодог асуудлыг Солонгосын ард түмний дийлэнх олонхи нь эсрэгүүцэж байна.
Онгон дагшин байгалиараа алдартай Монгол орны газар шороог хөндөж уран олборлох уурхай ажиллуулж байсныг Франц, Хятад, Канад зэрэг орнууд эрс нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж эхлээд байгааг, Монголын засгийн газар цөмийн цахилгаан станц байгуулахаар цөмийн хөтөлбөр боловсруулан ажиллаж байгааг, Солонгос, Япон, Хятад, АНУ-ын шахалтаар Монгол улсад цөмийн хаягдал булшлах гэрээ байгуулсныг Монголын ард түмний дийлэнх олонхи нь огт дэмжихгүй байгаа тул Монголын Ногоон нам эдгээр бусармаг үйлдлийг эрс эсэргүүцэн тэмцэж байна.

Цөмийн аюулгүй ирээдүй ба эрчим хүчний оновчтой шинэчлэлт

• Цөмийн эрчим хүч бол хүн төрөлхтөн болон байгаль орчинд ихээхэн аюул гамшгийг авчирсан ба мөн хүлэмжийн хийг багасгахад нэмэр болдоггүй юм. Үүнээс гадна нийгмийн баялгийг өөртөө шингээдэг эдийн засгийн хямралыг дагуулах угшилтай цөмийн хаягдал нь ихээхэн бэрхшээлийг дагуулж байна.
• Цөмийн цахилгаан станцыг ашигласнаар эрчим хүчний төвлөрөл ихсэн хол зайд дамжуулах шаардлагын үүднээс түгээлтийн зардал өсдөг.
• Дэлхий нийтийн эрчим хүчний хангалтанд цөмийн эрчим хүч мэдэгдэхүйц жин дардаггүй тул сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг өсгөснөөр цөмийн эрчим хүчийг бүрэн орлох боломжтой.

Иймээс цөмийн эрчим хүч нь дэлхий дулаарал, цaг уурын өөрчлөлтөд нөлөөлж байгаа гэж үзээд дараахь саналыг дэвшүүлж байна:

1. Эрчим хүчний системийг байгуулахдаа бүс нутгийн онцлог, нөхцөл байдалд нь тохируулан түгээлтийн зардал багатай шийдэл гаргах.
2. Эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэх.
3. Сэргээгдзх эрчим хүч болох нар, салхи, ус, биомасс болон газрын гүний дулаан бусад шинэ, цэвэр энергийг ашиглах.

Энх тайвныг бэхжүүлэх үүднээс цөмийн эрчим хүчнээс татгалзах

• "Атомын энергийг энх тайвны зорилгоор ашиглах" гэсэн урианаас татгалзах.
• Цөмийн эрчим хүч үйлдвэрлэх нь уран олборлолт болон плутон үйлдвэрлэлийг хурдасган цөмийн зэвсэглэлд хүргэдэг гэж үзэх.

Иймээс даян дэлхийн хэмжээнд энх тайвныг баталгаажуулахын тулд цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзах ёстой.

Цөмийн аюулгүй нийгмийн төлөө оновчтой шинэчлэл хийж ардчилалыг шинээр сэргээх

• Цөмийн эрчим хүч болон түүнийг бүрдүүлэгч тогтолцоо нь даян дэлхийн энгийн ард иргэд, гуравдагч орнуудад халтай зүйл юм.
• Цөмийн аюулаас ангид байх нь ганц орны чармайлтаар амжилт олохгүй бөгөөд хүн төрөлхтөн бүгдээрээ нэгдэн байж зорьсондоо хүрнэ. Цөмийн аюулгүй болох явц нь эрчим хүчний тогтолцоог өөрчлөхөөс хамаарна.
• Ардчилалыг шинээр сэргээх үндсэн боломж нь шууд ардчилалын зарчмыг хэрэгжүүлж иргэд шийдвэр гаргахад оролцуулах үүднээс хууль эрх зүйн орчныг шинэчилж улс төрийн намын болон сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах.

Иймээс Монгол, Япон, Солонгосын ногоон намууд бид дараахь зүйлсийг тунхаглаж байна:

• Японы засгийн газар Фукушимагийн ослоос сургамж авч цөмийн цахилгаан станцуудын үйл ажиллагааг дахин сэргээх оролдлогоо зогсоох ёстой. Мөн түүнчлэн амьдрал, ардчилалыг булшлагч атомын цахилгаан станц экспортлохоо зогсоох ёстой.
• Монголын засгийн газар уран олборлохоо зогсоож, цөмийн цахилгаан станц барих, цөмийн хаягдал Монгол улсад булшлах оролдлогоосоо татгалзаж Монголын үзэсгэлэнт байгаль орчныг сүйтгэж ард иргэддээ аюул учруулахаа нэн даруй таслан зогсоох ёстой.
• Цахилгаан үйлдвэрлэхдээ сэргээгдэх эрчим хүчийг ашиглах ёстой.
• Солонгосын засгийн газар Коri болон Wolsong зэрэг шинээр барьж буй цөмийн цахилгаан станцын барилга байгууламжаа зогсоож цөмийн цахилгаан станцын технологи, тоног төхөөрөмжийг экспортлох эрсдэлтэй тоглоомоо зогсоох ёстой.

Монгол, Япон, Солонгосын Ногоон намууд бид дээрх асуудлын хүрээнд хамтын ажиллагаагаа идэвхижүүлж Зүүн Ази дахь түншлэлээ өргөжүүлэн даян дэлхийн Ногоон намуудын хамтын оролцоог өрнүүлэн ажиллах болно.

No comments:

Post a Comment