Monday, March 3, 2014

Сонгууль булхайтай боллоо



2012 оны УИХ, НИТХ-ын сонгууль булхайтай боллоо гэж намууд үзэв. Энэ байр сууриа намууд хамтран зохион байгуулсан хэвлэлийн хурлаараа мэдэгдсэн юм.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД

Улс төрийн нам, эвсэлүүдийн хамтарсан мэдэгдэл

2012 оны Улсын Их Хурлын болон нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох сонгуулийн санал хураах, дүн гаргах ажиллагаанд ноцтой алдаа, зөрчил гарч байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчиж, төрийн эрхэд халдсан үйлдэл гэж үзэхэд хүргэж байгаа тул сонгуульд оролцсон улс төрийн нам, эвсэлүүд хамтран мэдэгдэл гаргаж байна.

Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг дээдлэн сонгуулийг шударга, хуулийн хүрээнд явуулах, олон түмний зүгээс автоматжуулсан систем, машин тооллогод хандах эргэлзээг арилгах үүднээс улс орон даяар сонгуулийн бүх тойрог, хэсэгт тооллогыг уламжлалт гар ажиллагаагаар хийж тооллогын дүнг шалган баталгаажуулахыг шаардаж байна.

Гуравдагч Хүчин Эвсэл
Иргэний Зориг Ногоон Нам
Иргэний Хөдөлгөөний Нам
МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвсэл
Монгол Ардын Нам
Монголын Ногоон Нам
Эх Орон Нам
Эх Орончдын Нэгдсэн Нам
Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

No comments:

Post a Comment