Монголын Ногоон нам
Монголын Ногоон намын албан ёсны блог сайт
Monday, March 3, 2014
Парламентад суудалгүй намуудын (ПСН) уулзалтууд
МНН-аас санаачилсан ПСН-уудын уулзалт уламжлал болон сар бүр зохион байгуулагдсаар байна. 2012 оны 12-р сарын уулзалт МНН "2012 оны Монголын улс төр" сэдвээр зохион байгууллаа. Уулзалтад Монголын Ногоон Нам, Монголын Социал Демократ Нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам, Иргэний Хөдөлгөөний Нам, Хөгжлийн Хөтөлбөрийн Нам, Хамаг Монгол Хөдөлмөрийн Нам, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Эх Орончдын Нэгдсэн Намын төлөөлөл оролцов. Намууд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулах болов.
2013 оны 1-р сарын уулзалтыг "Оюутолгойн гэрээ" сэдвээр ИХН зохион байгууллаа. Уулзалтад Монголын Ногоон нам, Бүгд Найрамдах Нам, Иргэний Хөдөлгөөний Нам, Эх Орончдын Нэгдсэн Намын төлөөлөл оролцов. Намууд Оюутолгойн гэрээнд шүүмжлэлтэй хандаж байлаа.
МНН-ын шинэчилсэн дүрмийг Дээд шүүхээр баталгаажуулав
Монголын Ногоон Намын шинэчилсэн дүрэм Дээд шүүхээр баталгаажив. Дээд шүүхийн хуралд МНН-ын дарга О.Бум-Ялагч гол хариулагчаар оролцов. Дээд шүүхийн зүгээс шинэчилсэн дүрэм хуульд нийцсэн байна гэж үзлээ. Ийнхүү МНН шинэчилсэн дүрмийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулах боллоо.
Намын ээлжит бус их хурал болов
2012 оны 11-р сарын 3-нд МНН-ын ээлжит бус их хурал хуралдаж, намын удирдах ажилтнуудын тайланг хэлэлцэж, намынхаа шинэчилсэн дүрмийг баталж, шинэ удирдлагаа сонгов. Монголын Ногоон намын даргаар О.Бум-Ялагч олонхийн саналаар сонгогдлоо.
Сонгууль булхайтай боллоо
2012 оны УИХ, НИТХ-ын сонгууль булхайтай боллоо гэж намууд үзэв. Энэ байр сууриа намууд хамтран зохион байгуулсан хэвлэлийн хурлаараа мэдэгдсэн юм.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД
Улс төрийн нам, эвсэлүүдийн хамтарсан мэдэгдэл
2012 оны Улсын Их Хурлын болон нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох сонгуулийн санал хураах, дүн гаргах ажиллагаанд ноцтой алдаа, зөрчил гарч байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчиж, төрийн эрхэд халдсан үйлдэл гэж үзэхэд хүргэж байгаа тул сонгуульд оролцсон улс төрийн нам, эвсэлүүд хамтран мэдэгдэл гаргаж байна.
Монгол, Солонгос, Японы ногоон намууд цөмийн аюулгүй нийгмийн төлөөх оновчтой шинэчлэлтийн тунхаг бичигт нэгдлээ
Цөмийн эрчим хүчний аюул дэлхий дахины хүрээлэн буй орчин, ардчилалд заналхийлж байна. Цөөн хэдэн эрдэмтэд болон хүнд үйлдвэр эрхлэгчид, мөн зарим орны засгийн газар ардчилал, шударга ёсыг уландаа гишгэж, хүн ардын санал, хүсэл шаардлагыг үл харгалзан байж их хэмжээний хөрөнгө мөнгө оруулан, цөмийн энергийн салбарыг байгаль орчин, хүн төрөлхтөнд асар их хэмжээний хор уршиг тарин байж босгон сүүлийн хагас зуун жилд удаа дараа цөмийн осол гаргаж байна. Байгалийн гамшгаас үүдэлтэй Япон улсын Фукушима хотод 2011.03.11-ний өдөр болсон цөмийн цахилгаан станцын сүйрэл нь Ази тивд хэрхэн нөлөөлж буйг харгалзан үзэж цөмийн эрчим хүчийг даян дэлхий нийтээрээ бууруулах чиглэл барьж эрчим хүчний өөр эх үүсвэрийг хэрэглэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд хүрлээ.
Tuesday, August 13, 2013
Монголын Ногоон намын дүрэм
Монголын Ногоон намын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны Ээлжит бус 10 дугаар Их хурлын тогтоолоор батлав.
Намыг Монголын Ногоон нам гэж нэрлэнэ. Намын нэрийг МНН гэж товчилж болно. МНН бол Монгол улсын Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлж, хүн ардынхаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой нийгэм экологийн баримжаатай эдийн засгийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн дэвшлийн төлөө бодлого, үйл ажиллагаагаа зориулсан улс төрийн байгууллага мөн.
МНН нь хуулийн этгээд бөгөөд өөрийн билэгдэл, туг, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна. МНН-ын билэгдэл нь хүн ба байгалийн амьд холбоо бөгөөд үүнийгээ мөнх ногоон өнгөтэй навчийг эхийн ариун сүү шиг цагаан дэвсгэр дээр байрлуулан илэрхийлсэн болно. МНН-ын туг хэвтээ хэлбэрийн 2:1 харьцаатай байна. Туг нь гурван хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг нь 1:2 харьцаатай ногоон өнгөтэй тэгш өнцөг, голын хэсэг нь 1:1 харьцаатай цагаан өнгийн суурин дээр МНН-ын билэгдлийг голд нь байрлуулсан байх ба сүүлийн хэсэг нь эхний хэсэгтэй ижил байна. Тугны билэгдэл байрласан хэсгийн дээд талд нь дармал бичгээр "МОНГОЛЫН", доор нь "НОГООН НАМ" гэж дүрсэлсэн байна.
МОНГОЛЫН НОГООН НАМЫН ДҮРЭМ

Бүтэц зохион байгуулалт
Дарга
О.Бум-Ялагч
ЕНБД
Ч.Мөнхбаяр
Удирдах зөвлөлийн гишүүд
О.Бум-Ялагч
Л.Дарамсэнгэ
Н.Дэлгэрмөрөн
Ч.Мөнхбаяр
Д.Пүрэвжав
Бага хурлын гишүүд
Г.Амарбаяр
Б.Бадрах
Д.Батбаатар
О.Бум-Ялагч
П.Даваасамбуу
Ш.Жавзандулам
Ч.Түвшинбаяр
Ц.Энхжин
н.Энхтайван
Дүрэм ёс зүйн хорооны гишүүд
С.Батмөнх
Н.Наранцэцэг
А.Уранчимэг
Subscribe to:
Posts (Atom)